Волейболын “Бүх оддын тоглолт” ирэх сарын 1-ий өдөр эхэлнэ

Волейболын “Бүх оддын тоглолт” ирэх сарын 1-ий өдөр эхэлнэ

Монголын волейболын холбооны дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолт үргэлжилж байгаа бөгөөд энэ жилийн лигт эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг өрсөлдөж байна.

Мөн өнөөдрийн байдлаар багууд 4-6 тоглолт хийж буй бөгөөд Монголын волейболын холбооноос Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт”-ын товыг албан ёсоор зарласан юм. Тодруулбал, ирэх сарын 1-нд “Степп Арена”-д “Бүх оддын тоглолт” болох бөгөөд тасалбар өнөөдрөөс худалдаанд гарчээ. Тасалбарын үнэ 40-150 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин энэ сарын 17-ны дотор амжиж авбал 30 хувийн хямдралтай байна. Түүнчлэн “Бүх оддын тоглолт” нь волейболын шилдгүүд нэгэн үдэш цуглан ур чадвараа сорьж аваргаа тодруулах волейбол сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн баярын өдөр билээ. Энэхүү тоглолтод оролцох шилдэг тоглогчдыг тодруулах санал асуулга ирэх долоо хоногт эхлэх аж.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө