Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын бодлого бодолтын анхдугаар тэмцээнд Г.Тэнгүүндалай түрүүллээ

Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын бодлого бодолтын анхдугаар тэмцээнд Г.Тэнгүүндалай түрүүллээ

Бразилын Флорианаполис хотод өсвөрийн шатарчдын U14-U18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээний ахлах насны бодлого бодолтын анхдугаар тэмцээнд ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тодруулбал, тус тэмцээнд 62 орны 520 гаруй шатарчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор таван тамирчин оролцож гурван тамирчин нь медаль хүртлээ. Мөн U14 насны хөвгүүдийн ангиллын блиц буюу түргэн тоглолтоор ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай хүрэл, охидын блиц төрөлд М.Маргад мөнгөн медалиар энгэрээ мялаасан аж. Түүнчлэн U14 насны охидын стандарт төрөлд Г.Урангоо дөрөвдүгээр байр эзэлж, ФИДЕ мастер цолны болзлыг биелүүлсэн байна.

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө