Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялсанаар хүрэл медалийн болзол хангаад байсан. Тэгвэл тэрбээр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдсан бөгөөд ялагдал хүлээж, хүрэл медаль хүртээд байна. Ийнхүү Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна.
Дэлхийн аваргад оролцохоор зуны амралтаараа үйлдвэрт ажиллаж буй Б.Алтанчимэг охинтой ярилцсан сурвалжилга өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр /2024.06.20/ iSee.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
ВИДЕО: