Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сараас нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэллээ.
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч багшийн туслах ажиллуулах талаар заасны дагуу улсын хэмжээнд нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэллээ. Үүнээс 12 нь ялгаатай хэрэгцээ бүхий хүүхэдтэй ангид, 16 нь 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй бага ангид багшийн туслахаар ажиллаж байна.