Узбекистан улсын Ташкент хотод ITF Таеквондогийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 2-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч болон мастер ангиллуудаар явагдсан энэ тэмцээнд Монгол Улсаас Олон улсын хоёр шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчинтай оролцсон. Монгол Улсын баг тамирчид нийт 46 алт, 33 мөнгө, 30 хүрэл медалийн эзэд болж, багийн дүнгээр 30 орноос 3-р байрт шалгарчээ. Манай улсын багийн эхний ээлжийн 43 тамирчин өнөө өглөө /2024.11.09/ эх орондоо ирсэн байна.