Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын эрхийн төлөөх тоглолтыг  Япон болон Хятадын багтай  хийнэ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын эрхийн төлөөх тоглолтыг Япон болон Хятадын багтай хийнэ

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг энэ сард хоёр тоглолт хүлээж байгаа бөгөөд ирэх онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх хоёр тоглолтыг Япон болон Хятадын багтай хийх аж.

Тодруулбал  тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод хийх бөгөөд Японы шигшээ багтай тоглох уг тоглолтод монголчуудад эчнээ танил болсон Юта Ватанабэ, Юдай Баба, Жош Хавкинсон нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дууджээ. Мөн  үүний дараа 24-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах юм. Түүнчлэн Хятад бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байна. Дээрх хоёр багтай тоглох шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Н.Батбаяр, Т.Ууганбаяр, А.Азбаяр, М.Өлзий-Орших 18 тоглогчийг дуудсан бөгөөд үүнээс зургаа нь хасагдаж, 12 тамирчин тоглох юм. Мөн Монголын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны чансаагаар дэлхийд 108-д, Азидаа 23-д эрэмбэтэй байгаа аж.