Дархан аварга Н.Батсуурь энэ сарын 16-ны өдөр цолны найраа хийхээр болжээ

Дархан аварга Н.Батсуурь энэ сарын 16-ны өдөр цолны найраа хийхээр болжээ

Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын дархан аварга цол хүртсэн Н.Батсуурь энэ сарын 16-ны өдөр цолны найраа хийхээр болжээ. 

Өдгөө 36 настай түүний хувьд 2014 онд анх түрүүлж арслан, 2018 онд хоёр дахиа түрүүлэн улсын аварга, 2019 онд гурав дахь удаагаа түрүүлэн даян аварга цолд хүрсэн бол үүнээс таван жилийн дараа төрийн наадмын дөрөв дэх түрүүгээ авснаар дархан аварга болов. Н.Батсуурь нь улсын наадамд дөрөв түрүүлсэн гурван дархан аваргын нэг. Түүнээс өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, Д.Цэрэнтогтох нар дөрөв түрүүлжээ. Улсын наадамд түрүүлсэн амжилтаараа Н.Батсуурийн өмнө бичигдэх дархан аварга цолтой таван бөх бий. 




Өнөөдөр туулай өдөр

56 минутын өмнө

Өнөөдөр бар өдөр

1 хоногийн өмнө