АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна. ДАШТ-ий “М-3” ангиллын 40-44 насны 66 кг-ын жинд С.Чинзориг алтан медаль хүртлээ.
Энэхүү тэмцээний эхний өдөр “М-6”, “М-7”, “М-8”, “М-9” ангиллын тамирчид өрсөлдсөнөөс “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Х.Нямдорж алтан медаль, “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Г. Баатарсүрэн мөнгөн медаль, “М-9” буюу 70+ насны 66 кг-ын жинд Сэлэнгэ аймаг “Таван Хан” дэвжээний тамирчин Л. Зандан. “М-3” 40-44 насны ангиллын +100 кг-д А.Давааням хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлээлд байна.