МҮДЭБ-аас бөхчүүдэд допингийн эсрэг сургалтыг үнэ төлбөргүй явуулж эхэлжээ

МҮДЭБ-аас бөхчүүдэд допингийн эсрэг сургалтыг үнэ төлбөргүй явуулж эхэлжээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас бөхчүүдэд "допингийн эсрэг сургалт"-ыг үнэ төлбөргүйгээр явуулж эхэлжээ. 

Тус байгууллагаас өнөөдөр /2024.11.07/ Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооноос сумын цолтой залуу бөхчүүдийн дунд сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алдарын цом" бөхийн барилдааны үеэр Допингийн эсрэг сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалтаар, "Тамирчны эрх болон үүрэг", "Допингийн эсрэг дүрмийн зөрчил","Эм тариа болон хүнсний нэмэлтийн талаарх зөвлөгөө", "Допингийн хяналт процесс гэж юу вэ" гэсэн сэдвийн хүрээнд хичээл оржээ. Цаашид энэ мэтээр үндэсний бөхийн дэвжээ, галуудаар явж сургалтыг зохион байгуулах аж. 




Өнөөдөр туулай өдөр

40 минутын өмнө

Өнөөдөр бар өдөр

1 хоногийн өмнө