Монгол Улсад хамгийн түгээмэл тохиолддог хавдар бол элэгний хавдар. Датанд суурилан мэдээлэл бэлтгэдэг “Insider Monkey” сайт энэ онд Дэлхийн хорт хавдар судлалын олон улсын сангийн мэдээлэлд тулгуурлан хорт хавдрын нас баралтын түвшин өндөр байгаа улс орнуудыг эрэмбэлэхэд Монгол Улс тэргүүлсэн гэх харамсалтай мэдээ бий.
Жилд элэгний хорт хавдар, элэгний хатуурлын улмаас нас барж буй хүмүүс нийт нас баралтын 15 хувийг эзэлдэг. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд дийлэнх нь,
- Элэгний A, B, C, D, E вирус,
- Чихрийн шижин. Чихрийн шижингээс болж хэвлийн таргалалт явагдаж, элэг өөхөлдөг.
- Цусанд төмөр ихсэх.
- Элэгний бэтэг өвчин, тэмбүү өвчин.
- Бэлэн бүтээгдэхүүн идсэнээр цөс өтгөрдөг.
- Химийн бодис их хэрэглэх байдал нь элэгний хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог байна.
Тэгвэл элэгний хавдраар өвчилж буй дөрвөн хүн тутмын нэг нь нүүрсний исэлээс болж өвчилж байна гэх судалгааг Хавдар судлалын Үндэсний төвөөс АНУ, Сингапур, Франц, Испанийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийснийг хүргэж байна.
-НҮҮРСНИЙ ИСЭЛЭЭС ШАЛТГААЛСАН ЭЛЭГНИЙ ХАВДАР ҮҮСГЭГЧ МУТАЦИ ЗӨВХӨН МОНГОЛД БАЙГААГ СУДАЛГААГААР ТОГТООСОН БАЙНА-
Тодруулбал, элэгний хорт хавдар үүсгэгчийг молекул, генетикийн түвшинд шинжилсэн нэлээд өргөн цар хүрээтэй судалгааг Испани болон АНУ-ын судалгааны багтай хамтран хийсэн байна. Судалгаагаар 200 гаруй элэгний хорт хавдартай өвчтөнүүдээс дээж аван судалж, молекул, генетикийн түвшинд элэгний хорт хавдар үүсгэж байгаа шалтгаанууд юу байгааг нарийвчлан судалсан бөгөөд нэгэн шинэ нээлт маягийн зүйл судалгаагаар нотлогдсон нь хүнд металын хордлогын нөлөөтэй молекулын мутациуд бий болсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрс шатааснаас үүдэн гарах хүхрийн исэл элэгний хорт хавдар үүсгэгч шинэ хүчин зүйл бий болж, энэ НЬ зөвхөн монгол иргэдэд илэрч буйг тогтоожээ.
Мөн элэгний хавдраар өвчилсөн дөрвөн хүн тутмын нэгд энэ шалтгаан давхар байгааг судалгаагаар баталсан байна. Товчхондоо утаанаас болж эс өөрчлөгдөж, тэр нь хавдар болж хувирч байна гэсэн дүгнэлт гарчээ.
Энэхүү Испани, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааг дэлгэрүүлбэл, Монголд 100 мянган хүн тутмын 100-д элэгний хавдар тохиолддог бөгөөд олон улсын түвшинд ихэд тооцогдох атал манайхан шалтгаан нөхцлийг нь нарийвчлан тогтоох судалгаа хийдэггүй байжээ. Улмаар Монголоос элэгний хавдартай 200 гаруй хүнээс авсан дээжэийг шинжилж, нэгэн мутацийг олж тодорхойлсон бөгөөд элэгний хавдрын тохиолдлын 25% -д уг мутаци илэрсэн байна. Энэ нь нүүрсний шаталттай холбоотой 2А хорт хавдар үүсгэгч диметил сульфат (71%) хүрээлэн буй орчны бодист өртсөнтэй ихээхэн холбоотой хэмээн тодорхойлсон байна.
-ТОГНЫ ҮНЭЭ НЭМВЭЛ ИРГЭД НҮҮРСЭЭ ТҮЛЖ ЭХЭЛНЭ-
Монголд элэгний хавдар үүсгэгч молекулын шинж чанарыг нарийвчлан судалснаар геномын болон транскриптомын ул мөр, шинэ мутацийн шинж тэмдэг, нүүрсний шаталтаас үүссэн хорт хавдар үүсгэгч диметил сульфаттай холбоотой мутаци байгааг олж тогтоосныг доор дэлгэрэнгүй үзүүлэв.
Зураг 1.
Монголчуудын элэгний хорт хавдрын судалгаа ба мутацийн төлөв байдлын схем. Энэ судалгаанд Монгол Улсаас нийт 192 элэгний хорт хавдрын сорьцыг ашигласан бөгөөд Монгол (n 1⁄4 151) бүлэгт нэг хавдарын мутаци, Монголын ССС-д нэг хавдарын мутаци (n 1⁄4 151) илэрчээ.
Зураг 2.
Монгол (n 1⁄4 151) болон барууны (n 1⁄4 112) когортын элэгний хавдрын дээжинд мөн л мутаци илэрсэн байна. Монгол болон барууны когортуудын хооронд мэдэгдэхүйц ялгаа бүхий генийг ногоон өнгөөр тодруулсан бөгөөд дээж бүрт TMB (мутаци/Мб) илэрчээ.
Зураг 3.
KMT2 гэх бүлгийн мутаци болон (wt) бүхий дээж дэх TMB илэрчээ. Дээрх зурагт Монгол болон барууны орнуудын шинжээчдийн хоорондох мэдэгдэхүйц ялгааг ногооноор тэмдэглэв.
Зураг 4.
Монголчуудын элэгний хавдрын молекулын ангилал. Дулааны зурагт эмнэлзүйн эмгэгийн шинж чанар, NTP болон дээж тус бүрийн генийн багц баяжуулалтыг харуулав. Энэ нь одоогоор хорт хавдар үүсгэгч бодис гэж тооцогдохгүй байгаа хэдий ч HDV-ийн хорт хавдар үүсгэгч болохыг харуулж байна.
Манай улсын хүн амын дийлэнх нь нүүрсний утаагаар амьсгалж байна. Харин үүнийг олон улсын байгууллагууд манай эрүүл мэндийн томоохон аюул гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үүнийг харгалзан үзвэл, нүүрсний шаталтаас үүсэх ДМС-д удаан хугацаагаар өртөх нь эрсдэлт хүчин зүйл болж болзошгүй хэмээн дээрх судалгааг хийсэн эрдэмтэд тодорхойлжээ. Гэвч өнөөг хэрнээ бид нүүрсээ түлсээр байна. Мөн эрчим хүчний салбарт реформ хийж, тог цахилгааны үнээ нэмнэ гэдгийг анхааруулж буй. Харин иргэдийн зүгээс хэрвээ тог цахилгааны үнээ нэмбэл эргээд нүүрсээ түлж эхэлнэ гэх тайлбарыг өгч байгаа юм.