МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.30/ 18:00 цагт ээлжит бусаар хуралдах гэж байна.
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, эв нэгдлийг хангуулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Улмаар МАН-ын бүлгийн дарга зэрэг асуудлыг энэ удаагийн МАН-ын бүлгийн хурлаар нэг тийш болгох бололтой. Учир нь Ж.Бат-Эрлдэнэ МАН-ын бүлгийн даргын тамга надад байгаа хэмээн мэдээлээд байсан. Бид хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.