МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгож, УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж оронд нь Ж.Бат-Эрдэнийн нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргав

МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгож, УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж оронд нь Ж.Бат-Эрдэнийн нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргав

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, “УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг томиллоо. Мөн УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлэхээр боллоо” гэлээ. Харин УИХ-ын даргын томилгоог хуулийн хугацаанд багтаан хийнэ. Гэхдээ эхлээд төсвийн тодотголыг хэлэлцэж батлахаар яаравчилж байна гэв. 

ВИДЕО: