Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний бүх гэрээгээ ил болгохоор ажиллаж байна. Аудит мөн шалгалт хийж байгаа 

Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний бүх гэрээгээ ил болгохоор ажиллаж байна. Аудит мөн шалгалт хийж байгаа 

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Компани дээр аудит хийлгэх бэлтгэлийг хангаад ажиллаж байна. Ер нь энэ компани дээр байгуулсан бүх гэрээ ил тод байх ёстой. Өнгөрсөн 15 жилийн турш байгуулагдсан бүх гэрээнүүдийг ил болгохоор шуурхай ажиллаж байгаа. Энэ компанийн үйл ажиллагаа, борлуулалт, тээвэр гэх мэт үйл ажиллагааг олон нийт нээлттэй харж дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэхээр ажилдлаж байна. Нээлттэй, ил тод байдал руу шилжсэнээр янз бүрийн эрсдэлээс сэргийлэхэд тустай. 2025 оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний үнийн уналттай холбоотойгоор биржийн арилжаа зогсонги байдалд орсон. Сүүлийн хагас жилд үнийн өсөлт гарч ирсэн, эерэг үзүүлэлттэй байгаа. Энэ боломжийг ашиглаад биржийн худалдаагаа хөгжүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: