Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев аравдугаар сарын 28, 29-нд Монголд албан ёсоор айлчилсан.
Улмаар энэ сарын 4-5-ны өдрүүдэд тэрбээр Францад төрийн айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж байгаа юм. Мөн Өмнө нь К.Токаев 2022 оны 11 дүгээр сард Эммануэль Макроны урилгаар Францад айлчилсан удаатай.
Энэ үеэрээ Казахстаны Ерөнхийлөгч саяхан болсон Олимп, Паралимпийн наадамд Макронд баяр хүргэж, Францын Альпийн нуруунд 2030 оны өвлийн олимпийг амжилттай зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлээд соёл, хүмүүнлэгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд анхаарч, механик инженерчлэл, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, цаг уур, дижитал хөгжил, эрүүл мэнд зэрэг цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.
Сонирхуулахад, Казахстаны нийт экспортын 80-90 хувь нь Франц руу гардаг бөгөөд сүүлийн арван жилд тус хоёр улсын гадаад худалдааны эргэлт жилд дунджаар 2.5-6.5 тэрбум доллар байгаа аж. Казахстан улс Францад түүхий газрын тос, уран, титан, байгалийн хий нийлүүлдэг бол агаарын хөлөг, эм, сүрчиг, гоо сайхны бараа, цахилгаан тоног төхөөрөмж авдаг аж. Мөн Казахстан Улс нь уран, газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд Франц улс ч тус улсаас газрын тос импортолдог. Харин цаашид энэ ажиллагаагаа улам хөгжүүлэх эхлэл тавьж байна хэмээн үзэж байгаа аж.