Асашёорюү Д.Дагвадорж Монголын сагсан бөмбөгийн лигт Япон тоглогчдыг элсүүлэхээр болсон тухайгаа 2024.11.03-ны өдөр өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.
Тодруулбал, Асашёорюү Д.Дагвадорж твиттертээ “Дотоодын сагсан бөмбөгийн лигт Япон тоглогчдыг элсүүлэн авч байна. Ирэх жил сагсан бөмбөгийн багийн эзэн болъё гэж бодож байна. Би энэ талаар нухацтай бодож байна. Баярлалаа” хэмээн жиргэжээ.