ШУУРХАЙ: "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулаас "Маш нууц"-ын зэрэглэлтэй шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулаас "Маш нууц"-ын зэрэглэлтэй шүүхэд шилжүүлжээ

Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан хэрэгт холбогдсон В.Мөнхжаргалын хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, "Маш нууц"-ын зэрэглэлтэйгээр хэргийг шүүхэд саяхан шилжүүлжээ. 

Тодруулбал,  Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан В.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.3 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах" гэсэн зүйл ангиар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.11.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Тэгвэл тус хэргийн хохирогч хэн болох, шүүгдэгч В.Мөнхжаргал нь ямар шалтгаанаар Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Учир нь тус хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, "маш нууц"-ын зэрэглэлтэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "тухайн хэрэгт холбогдсон В.Мөнхжаргал нь өдгөө Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа" бөгөөд тэрбээр нэр бүхий төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдаж, заналхийлсэн  аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. В.Мөнхжаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн 19.3-1 дэх хэсэгт Монгол Улсын төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө