NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны шинэ улирал эхэллээ. NCAA-д гурав дахь улирлаа эхлүүлж буй Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од шинэ багийнхаа төлөө эхний тоглолтдоо оролцож байна.
Ютагийн их сургуулийн Ютес баг өнөөдөр/2024.11.05/ Алькорн Стэйт Брэйвес багийг талбайдаа хүлээн авч, 100-59 гэсэн харьцаатай илт давуу ялав. Тус тоглолтод Ш.Энхийн-Од гарааны холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж, 10 оноо, 5 ашигтай дамжуулалт, 2 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, баг нь улирлаа хожлоор эхлүүллээ.
Өнөөдрийн тоглолт түүнд өөрийгөө таниулж, NBA-д бэлэн гэдгээ харуулах цаг нь болсныг илтгэж байна.
Нөгөө талд улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн буюу Томми Ганхуяг мөн NCAA-ийн нэгдүгээр дивизоны анхны тоглолтоо хийлээ. Түүний баг болох Техас-Рио Гранде Валли их сургуулийн Вакирос баг Небраскагийн их сургуулийн Корнхаскерс багийн талбайд зочлон 67-87 гэсэн харьцаатай хожигджээ. Тус тоглолтод Томми Ганхуяг 11 оноо, 3 самбар авсан гэнэ.