Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү мэргэжлийн сумод хөл тавьжээ

Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү мэргэжлийн сумод хөл тавьжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу /2024.11.01/-ний өдөр мэргэжлийн сумо бөхийн шинэ бөхийн шалгалт болжээ. Тус шалгалтад мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асошёорюү Д.Дагвадоржийн ах улсын начин Д.Сэржбүдээгийн хүү Лувсангомбо орсон байна.

С.Лувсангомбо нь “Мэйтокү” сургуульд байхдаа бүх Японы аварга шалгаруулах ахлах ангийнхны тэмцээний шилдэг 16-д багтаж байсан аж. Гэвч сургуулиа орхиод мэргэжлийн сумоч болохоор шийдсэн нь энэ аж. Тэрбээр нэг жилийн дадлагын хугацаандаа санданмэ зиндааны бөхчүүдтэй ана мана өрсөлддөг болсон гэж ояката нь ярьсан байна.




Өнөөдөр үхэр өдөр

23 минутын өмнө