Өчигдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж Монгол бөхийн өргөөнд хүчит 128 бөхийн барилдаан болсон. Тэгвэл энэ сард дээрх барилдаанаас гадна Монголын Үндэсний Бөхийн Холбооноос албан ёсоор зохион байгуулах 6 барилдааны тов гараад байна.
Арваннэгдүгээр сарын 09-нд 13:00 цагаас
Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 16-нд 13:00 цагаас
Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 23-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Арваннэгдүгээр сарын 24-нд 13:00 цагаас
Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит Улс,аймаг, цэрэн, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаас
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
Арваннэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас
“Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдаан тус тус болно.