“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан" цомыг гардлаа

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан" цомыг гардлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т  зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

“Монгол бахархлын  өдөр”-т зориулсан хүчин бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан С.Сүхбат, улсын харцага Э.Даш, улсын начин Л.Энхсаруул нар шалгаран үлдсэнээс улсын харцага Э.Даш түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн юм.  

2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан уг барилдаанд энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит, шилжин явах “Чингис хаан" цомыг гардуулахаар болсон билээ.