100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аваргаас манай улсын дөрвөн хүүхэд алтан медаль хүртлээ

100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аваргаас манай улсын дөрвөн хүүхэд алтан медаль хүртлээ

Өсвөр, залуучуудын ДАШТ-ий үндсэн төрлийн медальтнууд тодорлоо. Тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин аваргалах болзлоо хангаад байсан талаар бид мэдээлсэн. Улмаар өнөөдөр дахин нэг хүү алтан медаль хүртлээ. 

Тухайлбал  9-10 насны хөвгүүдийн төрөлд "Алтан хүү" клубийн тамирчин, спортын дэд мастер Бүдхандын Алтанхүү 15 оноогоор тэргүүн байр эзэллээ. Мөн З.Отгонсүрэн (14-16 нас, охид), Б.Алтан-Эрдэнэ (9 хүртэлх нас, хөвгүүд) нар мөнгө, Д.Ангараг (9-10 нас, хөвгүүд), Н.Түвшинбаяр (11-13 нас, хөвгүүд) нар хүрэл медаль хүртсэн байна. Маргааш рапид буюу түргэвчилсэн тоглолтын медальтнууд тодорно.