“Сэлэнгэ Бодонс” багийн сагсчин А.Базаргүр багийн тамирчиндаа гар хүрсэн гэх асуудал гарсан. Улмаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос уг асуудлыг шалгаж үзээд “Сэлэнгэ Бодонс” баг болон багийн тамирчин А.Базаргүр, Б.Мөнхбилэг нарт шийтгэл хүлээлгэжээ.
Тодруулбал “Сэлэнгэ Бодонс” багийг 6 сая төгрөгөөр торгох, 2 тамирчинд тус бүр 1 сая төгрөгийн торгууль ноогдуулж, зургаан тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулсан байна. Улмаар "Сэлэнгэ бодонс" баг шийтгэвэрийг хүлээн авч, торгуулийг төлснөөр өнөөдрийн тоглолтод оролцох эрхээ авчээ.