Дэлхийн жүдогийн өдөрт зориулсан Ч.Машбат агсны нэрэмжит “Сенсей кап” чансаа олгох тэмцээн болж байна

Дэлхийн жүдогийн өдөрт зориулсан Ч.Машбат агсны нэрэмжит “Сенсей кап” чансаа олгох тэмцээн болж байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Каногийн мэндэлсэн өдөр буюу аравдугаар сарын 28-ныг дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэх болсон билээ.

2011 оноос эхлэлтэй энэ өдрийг жүдо бөхийн спорт хөгжсөн 200 орчим оронд энэхүү өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Олон улсын жүдо бөхийн холбооноос “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэж байна. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос эл өдөрт зориулсан Монголд жүдо бөхийн спортын хөгжлийн суурийг тавигч Ч.Машбат агсны нэрэмжит “Сенсей кап” дотоодын чансаа олгох тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулж байна.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо жингийн ангилалд 46 байгууллага, клубын 220 тамирчин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тэмцээний сугалаа явагдсан бөгөөд эхний өдөр долоо, маргааш буюу 29-нд үлдсэн долоон жингийн барилдаан болох хуваарьтай аж. Жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин ирэх сарын 23-нд “Топ-6” тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.




Өнөөдөр туулай өдөр

17 цагийн өмнө