Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг улираан сонгожээ

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг улираан сонгожээ

Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт буюу аравдугаар сарын 19-ний өдөр ээлжит их хурлаа МҮХАҮТ-д хийжээ. Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулах зэрэг цаашдын үйл ажиллагаагаа тодорхойлжээ. Мөн тус холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын ЕНБД Я.Содбаатарыг 100 хувийн саналаар улираан сонгосон байна. Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж, төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонслоо.