УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганы үеэр мэтгэлцэхээр болжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганы үеэр мэтгэлцэхээр болжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганы үеэр мэтгэлцэхээр болсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “Энэ баасан гараг буюу аравдугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж, 20 минут мэтгэлцэхээр боллоо. Хоёр талын микрофоныг 20 минутын турш нээж ярилцах юм байна. Иргэдээс ирсэн асуултыг асууж, АН-ын бүлгийн гишүүд бас асуулт асуух дэгтэй” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө