Канад улсын Тронто хотод энэ сарын 20-нд болсон “TCS Toronto Waterfront” марафонд Г.Оюунгэрэл монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор богтаг малгай, хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоолоо.
Тэрбээр XIII зууны монгол хатны богтаг малгайг монгол дээл, уужны хамт өмсөж бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйж, энэ хувцасны ангилалд дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секундээр тогтоосон байна.
Түүний хувьд АНУ-ын Калифорни мужид амьдардаг бөгөөд сүүлийн 10 жил гүйлтийн спортоор хичээллэж байгаа аж. Мөн Берлин, Нью-Йорк, Чикаго, Токио, Лондон гээд дэлхийн хамгийн том 6 марафонд амжилттай гүйсэн "Абботын 6 од"-той гүйгч юм.