Монгол Улсын шигшээ баг тамирчид түүхэндээ анх удаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Үүнээс 4 жилийн дараа буюу 1968 онд 20 тамирчин Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд өрсөлдөж чөлөөт бөхийн төрөлд 4 медаль хүртэж байсан.
Мөн 1968 оны аравдугаар сарын 20 -ны энэ өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын анхны олимпын медаль байсан юм. Иймд энэ жил Монгол хүн олимпын медаль хүртсэн түүхт 56 жилийн ой тохиож байна.