Булган аймгийн Сайхан сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Булган аймгийн Сайхан сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Энэхүү барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Наймд улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан М.Гантулга нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн дундаас нэг сая төгрөгийн азтан 4, супер азтан буюу хоёр сая төгрөгийн азтан 1-ийг, айргаараа алдартай нутгийн иргэдээс мөн айрагны азтанууд тус тус тодруулсан юм. Маргааш буюу аравдугаар сарын 20-ны 11:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө