Узбекистан Улсын Ташкент хотод жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга зохион байгуулагдлаа.
Жүдо бөхийн 42 дахь удаагийн армийн ДАШТ-д Монгол Улсын БХЯ-ны “Алдар” спорт хорооны баг тамирчид гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ. ОУХМ Г.Наранцэцэг 48 кг-ын жинд, ОУХМ А.Адъяасүрэн +78 кг-д , ОУХМ Л.Сосорбарам 57 кг-ын жинд тус тус алтан медаль, Ц.Гал-Од 52 кг-д, ОУХМ М.Ичинхорлоо 57 кг-д, МУГТ Ө.Дүүрэнбаяр +100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. Харин багийн барилдаанд эрэгтэй баг эзэн орны багийн буулган авч алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ.