ВИДЕО: Өвчин намдаагч, харшлын эм зэргийг "эмчийн жор"-оор олгож эхэлсэн нь эмзүйч, иргэдийн хооронд зөрчилдөөн үүсгэж байна

ВИДЕО: Өвчин намдаагч, харшлын эм зэргийг "эмчийн жор"-оор олгож эхэлсэн нь эмзүйч, иргэдийн хооронд зөрчилдөөн үүсгэж байна

"Бүх эмийг жороор олгож байна" гэх мэдээлэл гарч, үүнд иргэд ихээхэн бухимдалтай байгаа юм. Харин энэ нь буруу, ташаа мэдээлэл болохыг албаныхан тайлбарлаж буй. Тодруулбал, "Эм эмнэлгийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1 /2024.10.01/-ээс хэрэгжиж эхэлсэн юм. Ингэснээр манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 4110 төрлийн эмээс 2800 гаруй нь буюу 70 хувь эмийг нь жороор олгож, харин 1100 гаруй төрлийн эмийг жоргүй олгодог болсон байна. Тэгвэл бид бодит байдлыг хүргэхээр энэхүү сурвалжилгаа бэлдлээ.

ВИДЕО: 

Иргэд эмийн зохистой хэрэглээг суулгах үүднээс тус шийдвэр гарсан нв зөв боловч эрүүл мэндийн салбарын хүртээмж хүрэлцээ хангалтгүй, оочир дараалал хүнд суртлын хажуугаар эмийн жор бичүүлэх гэж эмнэлэгт хандах нь ихээхэн асуудал болоод байгааг иргэд хэлж байгаа юм. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй тохиолдолд эмнэлэгт очиж эмийн жор бичүүлэхийг хүлээж чадалгүй амь насаа алдах асуудал үүсэж магадгүй, эмнэлгийн хүртээмж хүрэлцээ чанараа сайжруулан бэлтгэл ажлаа сайн хийсэн тохиолдолд боломжтой гэсэн байрыг суурийг илэрхийлэх иргэд ч цөөнгүй байгаа юм. 

Тэгвэл эм зүйчдийн зүгээс дараах зүйлсийг хэлж байна. Тухайлбал,  уг шийдвэр нь 20-30 жилийн өмнө ч байсан. Манай улсын хувьд эмийн замбараагүй хэрэглээтэй улс иймд эмийг жороор олгох нь нэг талаараа зөв. Гэвч уг асуудлыг үндэс сууриар нь харж уян хатан зохицуулалт шаардлагатай.  Жишээ нь, амьсгалын замын дутмагшилтай өвчтэй хүн ороод ирлээ гэхэд тухайн эмийг жороор олгоно гээд зогсож байна гэдэг бол хүний төлөө ажиллана гэсэн тангарагтай бидний хувьд байж болохгүй зүйл шүү дээ. Мөн харшилтай хүн байж болно. Тэдгээр хүмүүст дахин, дахин эмчийн бичгээ аваад ир гээд зогсож байх нь үнэхээр хүндрэл учруулж байгаа юм. Гэвч бид хэчнээн хүнд өвчтэй хүн орж ирээд эмнэлэгт үзүүлэх хүртэл тэсэхгүй юм байна өвчин намдаагч өгөөч гэсэн байлаа ч их хэмжээний торгуульд өртөх эрсдэлтэй тул өгөхгүй байна. Мөн уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд магадгүй нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэж харж байна гэлээ.

Харин өрхийн эмнэлгийн эмчээс тодруулахад, “Энэ сарын оочир дараалал дийлдэхгүй байна. Бид бүхэн харьяа дүүргийнхээ хүмүүсийг ч үзэж амжихгүй байгаа юм. Мөн түүнчлэн халдвар хамгааллын хувьд ч нэлээд бэрхшээлтэй жишээлбэл энд оочирлож буй хүмүүс дунд ямар ч өвчтэй хүн байж болно. Амьсгалын замын халдварт өвчин үүнээс болж нэмэгдэж байна. Мөн иргэд бидэн рүү дайрч давшлах тохиолдол өдөрт зайлшгүй гардаг. Хөгшин настай хүмүүс байнга эм бичүүлэх гэж наашаа цаашаа явах явдлыг нь дийлэхгүй тул өвдөөд байж байхаар аргагүй байн гэсэн зүйлсийг хэлж байна” гэлээ. Тэгвэл иргэд маань “Licemedweb” хуудаснаас жортой болон жоргүй эмийн жагсаалтыг харах боломжтой байна. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө