О.Есүгэн Дэлхийн цомын финалд цэц сорино

О.Есүгэн Дэлхийн цомын финалд цэц сорино

Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн урилгаар Дэлхийн цомд, Ж.Ганхуяг Бундеслигт цэц сорих гэж байна.

Тодруулбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод аравдугаар сарын 13-18-нд болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд өрсөлдөх бол ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорих юм.

Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн байв. Харин Э.Даваахүү Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна. Дээрх тэмцээнүүдэд өрсөлдөх О.Есүгэн, Э.Даваахүү нар хоёул “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд онч мэргэнээ сорьсон буудагчид юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.