Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргын барилдаан маргааш эхэлнэ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргын барилдаан маргааш эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно.

УАШТ-ий барилдаан Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд Өмнөговь аймаг тус барилдааныг хамтран зохион байгуулна. Энэ жилийн тэмцээний онцлог нь 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн явдал юм. Аймаг, дүүрэг, дэвжээд, бөхийн клуб, спорт хороодоос гадна ОХУ-ын Тувагийн өсвөр үеийн баг, тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлээд байна. Үндэсний бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох ач холбогдол бүхий тус тэмцээний нас бүрийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ.