"IHC Esports" баг энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцохоор боллоо

"IHC Esports" баг энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцохоор боллоо

PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Ази бүсийн 2024 оны намрын улирлын супер лиг (PMSL CSA) тэмцээн Непал улсад өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан. Манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Esports, Stalwart Esports, Stronger Esports гэсэн таван баг оролцсон юм.

Тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан баг PUBG Mobile Global Championship 2024 (PMGC) буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авах байсан. Улмаар манай улсын 4Merical Vibes, Falcons Force, Stalwart Esport баг эхний гурван байрт шалгарч ирэх сард Малайз улсыг зорих болсон.

Тэгвэл IHC Esports баг PUBG MOBILE тоглоомын энэ жилийн дэлхийн аваргад урилгаар оролцох болсон тухайгаа өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа зарлалаа. Мөн цахим спортын "iquipedia.net" дээр манай улсын багийг дэлхийн аваргад оролцох тухай мэдээлэл байршжээ. Ингэснээр энэ жилийн дэлхийн аваргын хэсгийн шатанд манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Esports, Stalwart Esports гэсэн дөрвөн баг оролцохоор боллоо.