Ө.Батцэцэг Вьетнамд болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигийн тоглолтыг шүүжээ

Ө.Батцэцэг Вьетнамд болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигийн тоглолтыг шүүжээ

Азийн хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч, МХБХ-ны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хоёр тоглолтод ажиллалаа.

Тэрбээр Вьетнамын нийслэл Хошимин хотод болсон “С” хэсгийн тоглолтуудыг шүүн явуулжээ. Тус хэсэгт Япон, Энэтхэг, Тайвань, Вьетнамын шилдэг багууд өрсөлдсөн. Эдгээр тоглолтыг Австрали, Тайланд, Узбекистан, БНХАУ, БНСУ, Мьянмар, Монголын шүүгч нар дэнсэлсэн байна.

Монгол шүүгчид Азийн аваргуудын лигийн тоглолтод томилогдон ажиллаж байгаа нь Азийн АШТ, нас насны ДАШТ-ий тоглолтуудыг шүүн явуулахад ойртож буйн нотолгоо юм. Ирэх онд манай улсын дээд лигт VAR хэрэгжиж эхэлбэл монгол шүүгчид тивийнхээ томоохон тэмцээнүүдэд ажиллах нь цаг хугацааны асуудал болно