МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 16-нд буюу төрсөн өдрөөрөө мэргэжлийн боксын 11 дэхь тулаанаа хийнэ

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 16-нд буюу төрсөн өдрөөрөө мэргэжлийн боксын 11 дэхь тулаанаа хийнэ

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сард мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийх хуваарьтай.

Тодруулбал, аравдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай тулалдах хуваарьтай байсан ч хар салхины улмаас хойшлуулж, энэ сарын 16-нд тулалдахаар болсон юм. Энэ нь түүний төрсөн өдөртэй давхцаж байгаа юм. 

Түүний мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард болсон. Тэр бүх тулаандаа ялалт байгуулж нэг ч ялагдалгүй яваа. Түүний хувьд хамгийн сүүлд буюу 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм.