Жүдо бөхийн “Их дуулга”-аас манай улсын тамирчин Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн “Их дуулга”-аас манай улсын тамирчин Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн энэ сарын 11-13-нд болж байна.“Парис-2024” олимпын наадмаас хойш болж буй анхны Их дуулгын дэвжээнд 29 орны 69 эмэгтэй, 150 эрэгтэй, нийт 219 жүдоч өрсөлдөж байгаа бол манай улсаас Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар хүч үзэж байгаа юм.

Тодруулбал тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс зодоглож буй Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан юм. Энэ жинд АНЭУ-ын бөх алт, Монголын жүдоч мөнгөн медаль хүртсэн бол Унгар, Францын бөхчүүд хүрэл медалийн тавцанд гарсан аж.