О.Хулан Хятадын WCBA-ийн "Wuhan Cranes" багт тоглохоор болж, гэрээ байгуулжээ

О.Хулан Хятадын WCBA-ийн "Wuhan Cranes" багт тоглохоор болж, гэрээ байгуулжээ

Монгол Улсын шигшээ баг болон "Улаанбаатар Амазонс" багийн тоглогч Онолбаатарын Хулан Хятадын WCBA (Women's Chinese Basketball Association)-ийн "Wuhan Cranes" багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Тус мэдээлэлд, Монгол Улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн "WUHAN CRANES" багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа. Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм. Ийнхүү О. Хулан маань тус багт сонгогдож Монгол улсын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч болж байна" гэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө