Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол И-спортын холбоотой хамтран “MESA Invitational Fall 2024” тэмцээнийг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тэмцээн нь 100 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд Дота2-ын төрлөөр болох юм. Тэгвэл 2027 оноос Улаанбаатар хотод жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай цахим спортын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн нийслэлийг Германы Кёльн, Катовице шиг Азийн И-спортын төв болгох зорилготой байгаа аж.