Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналын төлөө Месси, Суарес нар өрсөлдөж байна

Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналын төлөө Месси, Суарес нар өрсөлдөж байна

“Интер Майами” багийн тоглогчид болох Лионель Месси, Луис Суарес нар Хойд Америкийн хөл бөмбөгийн ерөнхий лигийн (MLS) ээлжит улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан аж.

Тодруулбал Месси, Суарес нар уг шагналд нэр дэвшсэн 34 тоглогчийн жагсаалтад багтсан бөгөөд  санал хураалт аравдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх юм. Суарес MLS-ийн улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан байна. Харин Месси өнгөрсөн улиралд  MVP шагналд нэр дэвшсэн боловч сүүлийн гуравт үлдэж чадаагүй билээ. Уг хоёр тамирчин маань хоюулаа 37 настай бөгөөд Месси лигийн аварга шалгаруулах тэмцээний 18 тоглолтод 17 гоол оруулж, 15 удаа оновчтой дамжуулсан бол Суаресийн хувьд 26 тоглолтод оролцож 18 гоол оруулж, 7 удаа оновчтой дамжуулалт өгсөн ажээ.