Испани улсад Транс эрчүүдийн бүрэлдэхүүнтэй  хөлбөмбөгийн баг байгуулжээ

Испани улсад Транс эрчүүдийн бүрэлдэхүүнтэй хөлбөмбөгийн баг байгуулжээ

Испанийн бүсийн лигт транс эрчүүдээс бүрдсэн анхны хөлбөмбөгийн баг дебютээ хийгээд байна. Уг багийг эмэгтэйчүүдийн багт тоглож байгаад гадуурхагдсан учраас тамирчны замналаа орхих дөхсөн Уго Мартинес байгуулжээ.

Тодруулбал  тэрбээр хүүхэд байхдаа охидын багт тоглодог байсан ч насанд хүрээд бичиг баримттай болох үедээ хөвгүүдийн багт тоглох хүсэлтэй байсан ч зөвшөөрөөгүй байна. Үүний дараа У.Мартенис өөр шигээ зовлон туулж буй хүмүүстэй нэгдэж "Fenix FC" клуб байгуулахаар зүтгэсэн аж. Аюулгүй орчинд хөлбөмбөг тоглохын тулд транс эрчүүдийн клуб байгуулахаар гурван жил хөөцөлдсөний эцэст энэ жилээс багаа бүрдүүлж эхэлжээ. Испанийн Каталони мужийн хөлбөмбөгийн лигт ямар ч хүйсийн тоглогч оролцох боломжтойгоороо бусад лигээс ялгардаг гэнэ. Мөн Испани улс транс хүмүүсийн эрхийг хамгаалах үүднээс хуулиа шинэчилсэн байна. Шинэчилсэн найруулгаар 16 нас хүрсэн иргэн өөрийн хүсэлтээр албан ёсны бичиг баримтад хүйс болон нэрээ солих боломжийг бүрдүүлжээ. Каталони хөлбөмбөгийн холбоо ч хууль ёсны нэрээс гадна өөр нэр ашиглахыг зөвшөөрдөг аж.

"Fenix FC" клуб улирлын эхний тоглолтод 19:0-ээр хожигдсон хэдий ч трансжендер тамирчид бусадтай тэгш эрхтэй байх нь тоглолтын үр дүнгээс илүү чухал гэсэн байр суурийг эрхэмлэж байгаа гэнэ.

ВИДЕО: