Леброн Жэймс хүүтэйгээ анх удаа хамт талбайд тоглож, түүх бүтээлээ

Леброн Жэймс хүүтэйгээ анх удаа хамт талбайд тоглож, түүх бүтээлээ

Америкийн топ 4 спортын нэг төрөл Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын өмнөх сорил тоглолтууд явагдаж байгаа.  Тэгвэл өнөөдөр /2024.10.07/ “Лос Анжелес Лэйкерс”, “Финикс Санс” багууд таарч тоглоход талбайд лигийн түүхэнд аав, хүү хоёр зэрэг талбайд тоглосон үйл явдал боллоо. Леброн Жэймс 22 дахь улиралдаа бэлдэж байгаа бол 20 настай түүний хүү Бронни Жэймс эхний улиралдаа тоглох гэж байгаа юм.