Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамруулах хүүхдүүдийг сонгох сургалт эхэлжээ

Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамруулах хүүхдүүдийг сонгох сургалт эхэлжээ

Монголын хөлбөмбөгийн залгамж халааг бэлтгэх, чадварлаг тамирчдыг нээх илрүүлэх зорилготой “Training camp in Mongolia сургалт нээлтээ хийсэн байна. Гурав хоног үргэлжлэх энэхүү сургалтаас ур чадвар өндөртэй нийт 11 тоглогчийг сонгож, цаашид Английн “Фүлхэм” клубийн 2025 оны бэлтгэлд хамруулах аж. 

Энэ удаагийн сургалтад 30 гаруй багийн 6-16 насны 160 хүүхэд хамрагдаж байгаа бол тус сургалтыг “Фүлхэм” клубийн өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явуулж байгаа аж. Үүнээс гадна 145 жилийн түүхтэй Английн премьер лигийн “Фүлхэм” багийн хаягаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд “Go Mongolia”  брэндийг таниулах юм байна.