ВИДЕО: Цаг агаарын улмаас МУГТ Э.Цэндбаатарын тулаан долоо хоногоор хойшиллоо

ВИДЕО: Цаг агаарын улмаас МУГТ Э.Цэндбаатарын тулаан долоо хоногоор хойшиллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сард мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийх хуваарьтай.

Тодруулбал, аравдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай тулалдах хуваарьтай байсан. Тэгвэл тулаан болох хотод цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй тул долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 16-нд тулалдахаар болжээ. Энэ нь түүний төрсөн өдөртэй давхцаж байгаа юм. 

ВИДЕО: