ОУХМ А.Энхтүвшин Дэлхийн цомын харайлтын төрөлд хүрэл медаль хүртлээ

ОУХМ А.Энхтүвшин Дэлхийн цомын харайлтын төрөлд хүрэл медаль хүртлээ

Унгарын Зомбатли хотноо энэ сарын 04-06 -ны өдөр Спортын гимнастикийн Дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад өрсөлдсөн баг тамирчдаас үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Энхтүвшин харайлтын төрөлд 14.083 оноогоор хүрэл медалийн эзэн болов. Энэ төрөлд алтан медалийг Казакстаны Ассан Салимов 14,300 оноогоор, Мөнгөн медалийг Болгарын тамирчин Даниел Трифонов 14,150 оноогоор тус тус хүртлээ.