Б.Ням-Эрдэнэ, Н.Жангарай нар жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний барилдаандаа ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлээ

Б.Ням-Эрдэнэ, Н.Жангарай нар жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний барилдаандаа ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлээ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 2-5-ны өдрүүдээр Тажикистаны Душанбе хотноо болж байна. Энэ тэмцээнд 67 орны 531 жүдоч зодоглож буйгаас Монголын 14 өсвөрийн хүчтэн энэ удаагийн дэлхийн аваргад хүч сорьж байна.

Өнөөдөр буюу тэмцээний гурав дахь өдөр татамид эрэгтэйчүүдийн 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн барилдаанууд өрнөж байна. Монголоос 81 кг-д зодоглосон Н.Жангарай (19 настай) эхний тойрогт Казахстаны Азат Кумысбайд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв. Харин 70 кг-д барилдсан насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай) эхний тойрогтоо гоц мөргөж, Германы Тайла Грауерт цэвэр уналаа.