Г.Батхүү агсны нэрэмжит “Монгол ралли-2024” болж, оролцогчид таван хоногийн турш 2200 км замд уралдлаа

Г.Батхүү агсны нэрэмжит “Монгол ралли-2024” болж, оролцогчид таван хоногийн турш 2200 км замд уралдлаа

Монголын автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү агсны нэрэмжит “Монгол ралли-2024” холын зайн улсын аварга шалгаруулах уралдаан 30 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Энэ жилийн оролцогчид таван өдрийн турш Төв, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутгаар 2200 км замд уралдсан юм. Дөрвөн ангиллаар болсон уг уралдааны мотоциклын төрөлд “Торгоны зам” раллигийн мөнгөн медальт, ОУХМ П.Мөрөн тэргүүлж, таван гарааны нийлбэр дүнгээр спортын мастер Дамдинсүрэн хоёр, Батмөнх гуравдугаар байр эзэлжээ. Харин дөрвөн дугуйтын ангилалд нэгдүгээр зэргийн тамирчин Б.Шижир, спортын мастер Б.Хосбаяр нар түрүүлж, аав хүү ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Тэгшдүүрэн мөнгө, ОУХМ Ч.Анар, спортын мастер А.Анар нар хүрэл медаль тус тус хүртлээ. Түүнчлэн жийп автомашины ангилалд аав хүү ОУХМ Ш.Гансүх, спортын мастер Г.Бат-Эрдэнэ нар тэргүүлсэн байна.