Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн бэлтгэлд ирэх оноос 11 монгол хүүхэд хамруулахаар болжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж буй хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн авч энэ сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах юм байна. Улмаар “Фүлхэм” клубийн дасгалжуулагч нар Монголд ирж, сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 11-ийг нь сонгон шалгаруулах ажээ. Энэ нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны өнгөрөгч зургаадугаар сард “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл юм.
Тус клуб Монголын аялал жуулчлалын "Go Mongolia" брэндийг 2024-2025 оны “Премьер” лигийн улирлын турш албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулан дэлхий нийтэд сурталчилж байгаа билээ.