Б.Баттөгс допингоо хүлээн зөвшөөрсөн бол холбооны удирдлагууд нь түүнийг гуйсан учраас Парис руу авч явсан хэмээн мэдүүлжээ

Б.Баттөгс допингоо хүлээн зөвшөөрсөн бол холбооны удирдлагууд нь түүнийг гуйсан учраас Парис руу авч явсан хэмээн мэдүүлжээ

"Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох байсан Б.Баттөгсөөс допинг илэрсэн бөгөөд тухайн тамирчныг Парис руу авч явсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг асуудал яригдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь Б.Баттөгс нь допингоо хүлээн зөвшөөрсөн бол түүнийг Парис руу авч явсан Монголын Паралимпын холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагч нар нь "Б.Баттөгс Парис руу авч явахыг гуйсан учраас авч явсан" хэмээн мэдүүлээд байгаа аж. 

Ямартай ч өдгөө Ажлын хэсэг дээрх асуудлыг шалгаж, холбогдох мэдээллийг цуглуулж байгаа юм байна. Үүний дараа допинг хэрэглэсэн Б.Баттөгс болон Парис хот руу авч явсан хүмүүст хариуцлага тооцох аж.

Ингэхдээ Б.Баттөгс допингоо хүлээн зөвшөөрч, гэм буруугуу ухамсарлаж байгаа учраас тэмцээн уралдаанд оролцох эрхийг 1-2 жилээр хасах, харин багш дасгалжуулагч нарын спортын үйл ажиллагаанд оролцох, дасгалжуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шийтгэл оногдуулах юм байна. Мөн Монголын Паралимпын холбооны удирдлагуудад ч хариуцлага тооцох аж. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө