Монголын шорт трекчид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 17 медаль хүртжээ

Монголын шорт трекчид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 17 медаль хүртжээ

Филиппины нийслэл Манила хотод шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин оролцож, 17 медаль хүртлээ.

Тодруулбал, тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1500, 1000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1500, 1000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрт мөнгө, 1000 метрт алт, Т.Тэмүүлэн 1500 метрт хүрэл, 1000, 500 метрт мөнгөн медаль авсан байна. 

Мөн дээрх баг тамирчид холимог багийн 2000 метрийн зайн буухиа уралдаанд алтан медаль хүртсэнээр Филиппин Улсад төрийн дуулалаа эгшиглүүлснийг Биеийн тамир, спортын улсын хороо мэдээлжээ.