Манай улсын дугуйчид ДАШТ-ий холимог багийн уралдаанд 15 дугаар байр эзэллээ

Манай улсын дугуйчид ДАШТ-ий холимог багийн уралдаанд 15 дугаар байр эзэллээ

Засмал замын дугуйн ДАШТ Швейцарын Цюрих хотод үргэлжилж байна. Түүхэндээ анх удаа олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй манай улс холимог багийн уралдаанд хурд сорьж, 15 дугаар байр эзэлжээ.

Ингэснээр Монголын баг Олон улсын дугуйн холбооны чансааны 20 оноо авсан байна. Олон улсын дугуйн холбооноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 2019 онд холимог багийн уралдааныг ДАШТ-ий хөтөлбөрт оруулсан байдаг. Тус төрөлд анх удаа өрсөлдсөн Монголын багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Х.Тэмүүлэн, Э.Энхмаа, Ж.Анужин, Ц.Солонго нар багтжээ. Багийн уралдаанд нийт 20 баг өрсөлдсөнөөс манай улс Болгар, Эквадор, Рванда, Афганистан, Алжирыг ардаа үлдээсэн байна.